Түмнийг шуугиулсан барилдаан

Түмнийг шуугиулсан барилдаан

Монгол улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд олныг өндөлзүүлсэн барилдаанаар  дүүрэн болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдавга,улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ болон заан дөрөв, харцага найм, начин 24 зэрэг улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо.    

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан энэ жил “Алтан жолоо” группийн 25 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог байлаа.

Барилдааныг үзэхээр төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн ахмад арслангууд  Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар нар хүрэлцэн ирж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа. Алтан Жолоо групп нь 25 жилийн ойгоо тохиолдуулан бөх үзэгчдийн дунд  25 азтаныг тодруулж ,арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Мөн улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга нарын хүч шавхсан барилдаан тун чиг үзүүштэй барилдаан байлаа. Аймгийн арслан О.Хангай тун онцгой байж арслан цолны хүндэтгэлийн барилдааны  түрүүг авч, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Цэрэнтогтох  нар шалгарлаа.              

Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг “Алтан жолоо” группийн 25 жилийн ойн барилдаан уран, тааварлашүй  барилдаанууд ихтэй,   үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан болж өндөрлөлөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.