Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо хоёр дахь өдрөө болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Ёшиказитэй барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Эндотой барилдаж хоёр даваатай боллоо.
Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёонокүнитэй унасан байна. Тэрбээр өчигдөр мөн адил унасан бөгөөд хоёр унаатай боллоо. Нацу башё эхний өдөр унаад байсан ёкозүно Кисеносато өнөөдөр маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой барилдаж давсан бөгөөд 1 унаа нэг даваатай боллоо.
Маргааш Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхантай, Харүмафүжи маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой, Какүрю аэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Эндотой барилдахаар боллоо.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0
Ёкозүна Какүрю М.Ананд 0-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 1-1
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 1-1
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 0-2
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.