Бостон Селтикс дорнод бүсийн аваргын төлөө шалгарлаа

Бостон Селтикс дорнод бүсийн аваргын төлөө шалгарлаа

Плэй оффын хоёрдугаар шатын долоо дахь тоглолт Бостон Селтикс талбай дээрээ Вашингтон Уйзардс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст 55-53 харьцаагаар зочин баг тэргүүлсэн бол гуравдугаар үед Бостон дөрвөн оноогоор илүүрхэжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүүг Бостон хадгалж чадсанаар 105-115 харьцаагаар долоо дахь тоглолтод хожлоо.

Ингэснээр Бостон дорнод бүсийн аваргын төлөө Клевлэнд Кавалерс багтай энэ сарын 18-ны өглөө тоглохоор боллоо. Тус тоглолтод Азиан Томас 29 оноо, 12 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Олиник 26 оноо, Ол Хорвард 15 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Бредли Бийл 38 оноо, Отто Портер 20 оноо, 10 самбар, Жон Уолл 18 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.