Какарю, Кисеносато нар өвдөг шороодлоо

Какарю, Кисеносато нар өвдөг шороодлоо

Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо дөрөв дэх өдрөө болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгиширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёокүнитэй барилдаж дөрвөн даваатай тус тус боллоо.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Ёшиказитэй барилдаж уналаа. Ингэснээр нэг даваа гурван унаатай болж байгаа бол ёкозүно Кисеносато өнөөдөр маэгиширигийн 1-ээс барилдаж байгаа Эндотой барилдан унаж хоёр даваа хоёр унаатай боллоо.

Маргааш Хакүхо М.Даваажаргал комосүби Митакүмитэй, Харүмафүжи маэгиширигийн 3-ээс барилдаж байгаа Дайешотой, Какүрю маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой барилдахаар боллоо.



Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-0

Ёкозүна Какүрю М.Ананд 1-3
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-3
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 2-2
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 2-2
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 0-4
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.