Клевлэнд Кавалерс цувралын эхний хожлоо байгууллаа

Клевлэнд Кавалерс цувралын эхний хожлоо байгууллаа

Дорнод бүсийн аваргын төлөө Бостон Селтикс талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст зочин баг 62 оноог авсан бол талбайн эзэд 39 оноог авчээ. Харин сүүлийн хагаст Бостон оноогоо ердөө 9-өөр ойртуулж тоглолт 117-104 харьцаагаар хожигдлоо. Цувралыг ийнхүү 1-0 харьцаагаар Клевлэнд тэргүүлж эхэлсэн бөгөөд плэй офф эхэлснээс хойш 9 хожил 0 хожигдолтой байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 38 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Кевин Лов 32 оноо,  12 самбараас бөмбөг авсан үзүүлэлтэй багаа тэргүүлсэн бол Тристон Томпсон 20 оноо, Кари Ирвинг 11 оноог авчээ. Харин эсрэг багаас Жое Гроудер, Авери Бредли нар 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Азиан Томас 17 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.