Испанийн “Атлетико Мадрид” клубын довтлогч Фернандо Торрес багаасаа явахгүй хэмээн Marca сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр “Атлетико”-гийн дасгалжуулагч Диего Симеоне түүнийг өөрт нь чухал тоглогч хэмээн хэлсэн аж.
Ер нь бол Торрес багтаа үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Одоо багийн дасгалжуулагчдын баг болон удирдлагууд түүнийг үлдээх эсэхийг эцэслэн шийдэх ажээ. Энэ улиралд Торрес Ла лигт 31 тоглолтод оролцож, 8 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.