Хакүхо, Харүмафүжи нар башёг тэргүүлж байна

Хакүхо, Харүмафүжи нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо арав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Такаясүтэй барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгиширигийн 4-ээс барилдаж байгаа Точиозантай барилдаж арав дахь даваагаа авч башёг тэргүүлж байна.

Харин ёкозүно Кисеносато секиваки Котошогекүтэй барилдаж унасан байна. Тэрбээр 6 даваа дөрвөн унаатай болжээ.

Маргааш Хакүхо М.Даваажаргал озеки Гоёэдотой барилдах бол Харүмафүжи комосүби Митакиүмитэй барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-0

Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 2-8
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-5
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 4-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 3-7

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.