Харүмафүжи унаж, Кисеносато башёг орхилоо

Харүмафүжи унаж, Кисеносато башёг орхилоо

Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо арваннэг дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Гоёэдотой барилдаж давж арван нэг дэх учраа бөхөө өвдөг шороодуулсан байна. Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Митакиүмитэй барилдаж уналаа. Тэрбээр арван даваа нэг унаатай боллоо.

Харин ёкозүно Кисеносато секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдалгүй башёг орхилоо. Тэрбээр 6 даваа дөрвөн унаатай байсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа гурван унаатайгаар качигоши хийсэн байна. Башёг Хакүхо нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол Харүмафүжи нэг унаатайгаар удаалж байна.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн дөрвөөс барилдаж байгаа Точиозантай барилдах бол Харүмафүжи нутгийн бөх маэгаширигийн таваас барилдаж байгаа Таканойва А.Баасандорж барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-1
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 3-8
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-6
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 5-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 4-7

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.