“Манчестер Юнайтед” Европа лигт түрүүллээ

“Манчестер Юнайтед” Европа лигт түрүүллээ

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Шведийн Стокгольм хотын “Френдс Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Европа лигийн финалд Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Голландын “Аякс”-тай тулсан юм. Европа лигт түрүүлж байж ирэх жил Аваргуудын лигийн эрхээ авах байсан “Улаан чөтгөрүүд” даалгавраа амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан юм.

Ингэснээр ирэх жил Аваргуудын лигт Английн 5 баг харах боломжтой боллоо. Тоглолтын 18 дахь минутад Пол Погба гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 48 дахь минутад Мхитарян нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулсан байна. Ийнхүү “Манчестер Юнайтед” Европа лигт анх удаагаа түрүүлж чадлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.