Майкл Жордоны гарын үсэгтэй пүүзийг худалдана

Майкл Жордоны гарын үсэгтэй пүүзийг худалдана

Домогт сагсан бөмбөгч Майкл Жордоны 1984 оны Лос-Анжеласын зуны олимпийн үеэр өмсч байсан пүүзийг үнэ хаялцуулан худалдаалахаар болжээ.

Энэхүү дуудлага худалдааг “SCP auctions” компани зохион байгуулах юм байна. "TMZ” сайтын мэдээлснээр, уг пүүз дээр нэрт сагсан бөмбөгчийн гарын үсэг байгаа бөгөөд Майкл олимпоос АНУ-г алтан медаль авахыг хүсэн өөрийн гараар зурж байсан аж. Зохион байгуулагчдын хэлж буйгаар уг пүүзийг 100 мянган ам.доллараас эхлэн дуудах юм байна.

Майкл Жордан тус олимпоос хоёр сарын дараа буюу 1984 онд “Найк”-тай гэрээ байгуулж байсан юм. Түүний дараа Найк “Эйр Жордан” брэндийн пүүзээ гаргасан нь MJ-ыг дэлхийн хамгийн баян тамирчдын нэг болгосон гэдэг. Форбес сэтгүүлийн мэдээлснээр 2003 онд зодог тайлсан Майкл Жорданы нийт хөрөнгө 1.31 тэрбум ам.доллараар тоологдох аж.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.