Вальверде “Барселона”-г удирдахаар боллоо

 Вальверде “Барселона”-г   удирдахаар боллоо

2016-2017 оны улиралд Эзэн хааны цом өргөсөн “Барселона” клубын дасгалжуулагч Луис Энрике багаасаа явахаа аль эрт зарласан билээ. Каталаны багийн удирдлагууд уг нь түүнийг үлдэх эсэхээ өөрөө шийд гэж хэлсэн ч явна гэсэн шийдвэртээ хэвээр үлдсэн.

Тэгвэл “Барселона” клуб шинэ дасгалжуулагчаараа өдгөө 53 настай Эрнесто Вальвердег томилсноо албан ёсоор зарлалаа.  Эрнесто Вальверде хөлбөмбөгчийн хувиар "Барселона"-д тоглож байсан нэгэн. Энэ улиралд тэрбээр "Атлетик Бильбао"-г удирдаад, хэдэн хоногийн өмнө ажлаа өгсөн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.