М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ

М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ

Хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэгийн дүү төрөлжсөн сургалттай, Биеийн тамир спортын дунд сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ их хэмжээгээр түлэгдсэн талаар өмнө бид мэдээлсэн билээ. Олон нийтийн санаачилгаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ОУХМ М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аян 14 хоногийн турш үргэлжилж, эмчилгээний зардал болох 65 сая төгрөгийг цуглуулж чадсан юм.

Тэгвэл М.Номин-Эрдэнэ эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ. Түүнтэй хамт ээж нь явсан бөгөөд хоёр сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.