Португал, Мексикийн багууд хоёр дахь хожлоо байгууллаа

Португал, Мексикийн багууд хоёр дахь хожлоо байгууллаа

2017 оны Тив хоорондын цом буюу FIFA Confederations Cup тэмцээн эхэллээ. ДАШТ-ний өмнөх жилд зохион байгуулагддаг тус тэмцээнд ОХУ, Португал, Мексик, Шинэ Зеланд Герман, Чили, Камерун, Австрали багууд оролцож байгаа билээ.

Тэгвэл А хэсгийн хоёр дахь тоглолтууд болсон бөгөөд Португалын баг ОХУ-ын шигшээг 1-0 харьцаагаар буулгаж авчээ. Орсон ганц гоолыг Криштиану Роналду найм дахь минутад оруулжээ. Ингэснээр хоёр хожилтой болсон байна.

Мексик, Шинэ Зеландын тоглолт 2-1 харьцаагаар Мексикийн баг хожил байгуулж мөн адил хоёр дахь хожлоо байгуулжээ. Ингэснээр дөрвөн оноотойгоор хоёр баг хэсгээ тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.