Жимми Батлер Миннесота Тимбервулвз багт ирлээ

Жимми Батлер Миннесота Тимбервулвз багт ирлээ

Өнөөдөр драфтын сугалаа болж байгаа билээ. Эхний сонголтыг Филадельфи 76 баг хийж Маркелл Фулцыг сонгожээ.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэж нэгэн солилцоо болжээ. Чикаго Буллс багийн гол тоглогч Жимми Батлэрийг Миннесота Тимбервулвз баг руу солиж, оронд нь Зак ЛаВин, Крис Данн, драфтын 7 дахь сонголтыг авахаар болжээ. Бухнууд долоо дахь сонголтоор Лаури Маркканэнийг сонгожээ.

Мөн Сакрамэнто Кингс 10 дахь сонголтоо Портланд Трэйл Блэйзэрс багтай сольж, оронд нь 15, 20 дахь сонголтуудыг авахаар болсон байна. Одоогоор драфтын сугалаа үргэлжил байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.