Крис Пол Хьюстон Рокетс багт ирлээ

Крис Пол Хьюстон Рокетс багт ирлээ

Лос Анжелес Клипперс баг холбон тоглогч Крис Полыг солилцоогоор явуулсан байна. Түүнийг Хьюсон Рокетс баг руу явуулсан бол оронд Патрик Беверли, Лью Уильямс, Сэм Деккер, драфтын эрх өгчээ.

Тэрбээр 2005 онд Нью Орлэйн Паликанс багт драфтлагдаж орж ирсэн бол 2011 онд Лос Анжелес Клипперс баг зүтгэж эхэлжээ. Өнгөрсөн улиралд 37.1 оноо, 5 самбар, 9.9 дамжуулалт, холын зайнаас 36.8 хувьтай шидэж байсан бол 2008, 2012 онд олимпын алтан медалийг хүртэж байсан юм. Бүх оддын тоглолт 9 удаа оролцсон бөгөөд 2013 Бүх оддын үнэ цэнэтэй тоглогч болсон. NBA-ын нэгдүгээр багт 9 удаа, хоёрдугаар багт 2, гуравдугаар багт 1 удаа нэрлэгдэж байжээ.

Хьюстон Рокетс мөн Портлэнд Трэйл Блэйзэрсээс өнгөрсөн улиралд цөөхөн тоглолтод оролцсон Тим Куартермэн гэх тоглогчийг авчээ. Солилцооны цонх нээгдэхээр Пол Жоржийг авах хүсэлтэйгээ мэдэгдээд байгаа билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.