Чили финалд үлдэж, Португал мултарлаа

Чили финалд үлдэж, Португал мултарлаа

Хойд хөршид болж буй Холбоодын цомын тэмцээний хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Энэ шатанд Европын аварга Португал болон Өмнөд Америкийн аварга Чилийн шигшээ хоорондоо тулсан.

Тэгвэл хоёр баг үндсэн цагт хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор асуудлаа шийджээ.  Сүүлийн үед хүчирхэг бүрэлдэхүүнтэй болоод байгаа Португалын шигшээ торгуулийн цохилт цохиход маш муу байж, 3:0-аар хожигдлоо. Португалаас эхний гурван цохилтыг Нани тэргүүтэй тамирчид цохьсон ч Браво бүгдийг нь хааж чадсан юм. Ийнхүү Чили финалд шалгарч үлдэж чадлаа.

Өнөө шөнө дэлхийн аварга Германы шигшээ баг Мексектэй тулна. Аль хожсон нь Чилитэй цом булаалдах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.