Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё найм дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Уратай барилдаж найм дахь даваагаа авч качигоши хийлээ. Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Качаякитэй барилдаж давлаа. Тэрбээр зургаан даваа хоёр унаатай боллоо.

Нагоя башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол озеки Такаясү маэгаширигийн 8-аас барилдаж байгаа Аояама нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Маргааш Хакүхо маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Качаякитэй барилдах бол Харүмафүжи маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Уратай барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-2

Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-5
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 3-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 1-7
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.