Холимог багийн төрөлд долоодугаар байрт орлоо

Холимог багийн төрөлд долоодугаар байрт орлоо

"Сантьяго-2017" жүдо бөхийн ДАШТ урд шөнө багийн төрлөөр буюу анх удаагаа холимог багаар зохион байгуулагдлаа. Холимог багт нийт 18 улсын баг өрсөлдөхөд манай баг В хэсэгт учраа тааран эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Колумбын багийг 5:3-аар хожил байгуулжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багт 6:2-оор ялагдаж дагах барилдаанд жүдо бөхийн эх орон Японтой эн тэнцүү өрсөлдөж эцсийн мөчид 5:3-аар дийлдэж долдугаар байрт шалгарлаа.

Холимог багийн төрөл нь эрэгтэйчүүд 55, 66, 81, +81, эмэгтэйчүүд 44, 52, 63, +70 кг-ын жинд явагдахад манай хойд хөршийн баг Бразилийг хожин түрүүлсэн бол хүрэл медалийн Япон, Гүржийн багууд хүртсэн байна.

Байр эзэлсэн байдлыг танилцуулбал:

1. Russia 
2. Brazil 
3. Japan 
3. Georgia 
5. Uzbekistan 
5. Germany 
7. Mongolia 
7. Canada

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.