“Наполи” талбайдаа “Ницца”-г буулгаж авлаа

“Наполи” талбайдаа “Ницца”-г буулгаж авлаа

Аваргуудын лигийн урьдчилсан шатны хүрээнд өнгөрсөн шөнө 5 тоглолт боллоо. Тэр дундаас хамгийн анхаарал татсан тоглолт нь Италийн “Наполи” болон Францын “Ницца” клубын хооронд болсон. Италид болсон энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа.

Ингэснээр Аваргуудын лигт ороход нэг алхам ойртлоо. Тоглолтын 13 дахь минутад Мертенс гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 70 дахь минутад Жоржиньо торгуулийн цохилтоос нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ. Хоёр багийн хариу тоглолт долоо хоногийн дараа Францад болно.

Эхний тоглолтод Шотландын “Селтик” клуб талбайдаа Казахстаны “Астана”-г хүлээж авч, 5:0-ээр шүүрдлээ. Ингэснээр “Селтик” Аваргуудын лигт орох нь тодорхой болж байх шиг байна. Хариу тоглолтод таваас олон гоолын зөрүүгээр хожигдоно гэж бараг л байхгүй.

Бусад тоглолтын үр дүн

Олимпиакос 2-1 Риека

Хапоэль Беер-Шева 2-1 Марибор

Истанбул 1-2 Севилья

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.