“Реал” 5:1-ээр “Барса”-г буулгаж авлаа

“Реал” 5:1-ээр “Барса”-г буулгаж авлаа

Испанийн супер цомын тэмцээний хариу тоглолт өнгөрсөн шөнө “Реал Мадрид” клубын талбайд боллоо. Эхний тоглолт “Камп Ноу”-д болоход “Реал” өрсөлдөгчөө талбайд нь 1:3-аар буулгаж авсан. Харамсалтай нь тухайн тоглолтод Роналдо улаан хуудас авсан, дээрээс нь шүүгчид гар хүрсэн гэсэн үндэслэлээр торгуулсан билээ.

Тиймээс хариу тоглолтод Роналдо оролцоогүй. Гэвч “Реал Мадрид” түүнгүйгээр ч хүчтэй өрсөлдөгчөө хожиж чадахаа харуулж, “Барса”-г 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Реал” 5:1-ээр “Барса”-г бутниргээд өнгөрлөө.

Энэ удаагийн тоглолтын 4 дэх минутад Асенсио тооны харьцааг нээсэн. Ингэснээр хоёр тоглолтод хоёуланд нь гоол оруулж дөнгөлөө. Тэгвэл 39 дэх минутад Бензема нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажууллаа. Ингэснээр “Реал Мадрид” Испанийн супер цомд 20 дахь удаагаа түрүүллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.