Ибра “Манчестер Юнайтед”-ын тоглогч-дасгалжуулагч болж магадгүй

Ибра “Манчестер Юнайтед”-ын тоглогч-дасгалжуулагч болж магадгүй

“Манчестер Юнайтед”-ын довтлогч Златан Ибрахимович багтаа тоглогч-дасгалжуулагчийн хувиар үлдэж, гэрээ хийх гэж байгаа талаар The Independent мэдээллээ. “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо эдүгээ 35 настай Швед эрийг туршлагатай төдийгүй тоглогч, дасгалжуулагчийн хооронд холбоос болж чадна гэж үзэж байгаа аж.

Тус сонины мэдээлж байгааг Моуриньо аль хэдийнэ Ибратай энэ асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм байна. Ибрагийн гэрээ энэ зун дууссаны дараа “Манчестер Юнайтед”-аас шинийг санал болгосон. Гэвч тэрбээр өвдөгний бэртлээ эдгэрэх хүртэл гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж, татгалзсан хариу өгчихөөд байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.