Рүүни премьер лигийн 200 дахь гоолоо орууллаа

Рүүни премьер лигийн 200 дахь гоолоо орууллаа

Английн “Эвертон” клуб өнгөрсөн шөнө “Манчестер Сити”-гийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтын эхний хагаст Рүүни “Эвертон”-ы нэг гоолыг оруулсан юм. Ингэснээр өдгөө 31 настай Англи эр премьер лигт 200 дахь гоолоо орууллаа.

Тэрбээр “Манчестер Юнайтед”-ын төлөө 183, “Эвертон”-ы төлөө 17 гоол оруулж байгаа юм.  Премьер лигт Алан Ширер 260 гоол оруулсан амжилтаараа бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлдэг. Тэгвэл түүний араас 200 гоолын босго давсан тоглогч болж чадлаа, Рүүни.


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.