Зууны тулаанд Флоид Мэйвезэр яллаа

Зууны тулаанд Флоид Мэйвезэр яллаа

Лас Вегас хотноо өнөөдөр мэргэжлийн боксын дэлхийн аварга Флоид Мэйвезэр, холимог тулааны төрлийн аварга Конор Макгрегор нарын түүхэн тулаан боллоо.

Тус тэмцээн мэргэжлийн боксын дүрмээр явагдсан бөгөөд эхний гурван үед холимог тулааны мастер Конор Макгрегор илүүрхэж байсан ч дөрөвдүгээр үеэс Мэйвезэр илүүхжээ. Харин аравдугаар үед Флоид Мэйвезэр техникийн нокаутаар ялалт байгууллаа. Өдгөө 40 настай бөгөөд 50 дахь ялалтаа байгуулж ганц ч ялагдалгүй спортын замналаа өндөрлөлөө

Харин 29 настай Ирланд эр өсвөр наснаасаа хойш анх удаа мэргэжлийн боксын дэвжээнд гарч тулалдсан нь энэ юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.