“Ливерпүүл” талбайдаа “Арсенал”-ыг бутниргэлээ

“Ливерпүүл” талбайдаа “Арсенал”-ыг бутниргэлээ

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авсан тоглолт дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Тэгвэл энэ “тулаан”-д Мерсисайдын баг өрсөлдөгчөө 4:0-ээр бутниргэлээ.

Ингэснээр эхний гурван тойрогт нэг тэнцэж, хоёр хожиж, 7 оноотойгоор “Манчестер Юнайтед”-ын араас хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 17 дахь минутад Фирмино улирлын хоёр дахь гоолоо оруулсан бол Мане 40 дэх минутад нэгийг нэмсэн. Ингэснээр тэрбээр гурван тойрогт гурван гоол орууллаа.

Түүний араас 57 дахь минутад Салах нэгийг нэмсэн бол Старриж 77 дахь минутад гүйцээжээ.

Бусад тоглолтын үр дүн

Челси 2-0 Эвертон

Вест Бромович 1-1 Сток Сити

Тоттенхэм 1-1 Бөрнли

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.