“Реал” тэнцэж, хоёр оноо алдлаа

“Реал” тэнцэж, хоёр оноо алдлаа

Испанийн Ла лигийн хоёрдугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт өнгөрсөн улирлын аварга “Реал Мадрид” талбайдаа “Валенсия” клубыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 4 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Хоёр тойргийн дараа хоёр хожсон гурван баг л үлдэж байна.

Тоглолтын 10 дахь минутад Асенсио тооны харьцааг нээсэн. Тэгвэл 18 дахь минутад Солер тэнцүүлсэн юм. Улмаар Кондогбиа 77 дахь минутад зочин багт тэргүүлэл авчирсан ч өнөөх Асенсио 83 дахь минутад тэнцүүлж, “Реал”-ыг хожигдохоос аварлаа.

Бусад тоглолтын үр дүн

Эйбар 0-1 Атлетик

Эспаньол 0-1 Леганес

Хетафе 0-1 Севилья

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.