Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва арслан түрүүллээ

Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва арслан түрүүллээ

Булган аймгийн Сайхан сумынхан өнөө жил гайхалтай амжилтууд үзүүлж байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг өчигдөр зохион байгууллаа. Н.Түвшинбаяр аварга өнөө жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж, улсын заан цол хүртсэн.

Түүнээс гадна саяхан Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д +100 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл түүнд хүндэтгэл үзүүлэх наадамд хүчит 128 бөх зодоглосноос улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ. Харин их шөвөгт өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан Н.Болдбаатар нар үлдсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.