“Интер”, “Наполи” гурав дахь хожлоо авч, “Милан” бутниргүүллээ

“Интер”, “Наполи” гурав дахь хожлоо авч, “Милан” бутниргүүллээ

Италийн Сери А лигийн 3 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт тэргүүлэгчдийн эгнээнд явсан “Интер” клуб талбайдаа доод лигээс гарч ирсэн “шинэ цэрэг” болох “СПАЛ”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 27 дахь минутад Икарди улирлын 5 дахь гоолоо оруулсан бол Перишич 87 дахь минутад гүйцээжээ.

Мөн энэ тойрогт “Наполи” клуб “Болонья”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авсан юм. Ингэснээр 9 оноотой болж, гоолын зөрүүгээр гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 66 дахь минутад Кальехон тооны харьцааг нээж, Мертенс 83, Зелиньски 88 дахь минутад нэг нэгийг нэмжээ.

Эхний хоёр тойрогт хожиж, улирлыг сайн эхлүүлсэн “Милан” клуб энэ удаад “Лацио”-гийн талбайд зочилж, 4:1-ээр бутниргүүллээ. Ингэснээр 6 оноотой хэвээр үлдэж, 6 дугаар байр руу ухарлаа. Харин “Лацио” 7 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 38, 43, 48 дахь минутад Иммобиле хет-трик хийж, гурван гоол оруулжээ. Түүний араас Луис Альберто 49 дэх минутад нэгийг нэмж. Харин “Милан”-аас нэр төрийн ганц гоолыг 56 дахь минутад Монтоливо оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Удинезе 1-0 Женоа

Верона 0-5 Фиорентина

Кальяри 1-0 Кротоне

Аталанта 2-1 Сассуоло

Беневенто 0-1 Торино

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.