“Манчестер Сити” бутниргэж, “Шахтёр” эхний хожлоо авлаа

“Манчестер Сити” бутниргэж, “Шахтёр” эхний хожлоо авлаа

Аваргуудын лигийн F хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн хамгийн хүчирхэг баг болох “Манчестер Сити” эхний тойрогт “Фейноорд”-ын талбайд зочилж, 0:4-өөр бутниргэлээ. Ингэснээр гараагаа амжилттай эхэлж, хэсгээ тэргүүлж байна.

Тоглолтын 2, 63 дахь минутад Жон Стоунс хоёрыг хийсэн бол 10 дахь минутад Агуэро нэгийг нэмж, Габриэл Жезус 25 дахь минутад гоолджээ.

Тэгвэл Украины “Шахтёр” клуб талбайдаа Италийн “Наполи”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж аван, Аваргуудын лигийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ харууллаа. Тоглолтын 15 дахь минутад Тайсон тооны харьцааг нээсэн бол 58 дахь минутад Феррейра нэгийг нэмжээ. “Наполи”-гоос Милик 71 дэх минутад нэг гоол оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.