Харүмафүжи гурван өдөр дараалж өвдөг шороодлоо

Харүмафүжи гурван өдөр дараалж өвдөг шороодлоо

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё тав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношотой барилдаж уналаа. Ийнхүү гурван өдөр дараалж унаж байгаа бөгөөд хоёр даваа гурван унаатай болж байгаа билээ. Харин озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Шохозантай барилдаж өвдөг шороодуулжээ. Ингэснээр нэг даваа дөрвөн унаатай боллоо.

Маргааш Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиёотайрютай барилдах бол Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Шодайтай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-3
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-4
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 3-2
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-3
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 4-1
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 4-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.