Олимпийн алтан медаль хүртсэн тамирчид дээрэмдүүлжээ

Олимпийн алтан медаль хүртсэн тамирчид дээрэмдүүлжээ

Бразилын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй Зуны олимпийн наадамд 800 метрийн усан сэлэлтийн төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн дөрвөн тамирчин эд зүйлсээ дээрэмдүүлэн  цагдаагийн байгууллагад хандсан таагүй мэдээлэл байна. 

АНУ-ын Олимпийн хорооноос мэдээлснээр усанд сэлэлтийн алтан медальт тамирчин Лохте Райан нарын дөрвөн тамирчин дээрэмдүүлжээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр үүрээр тэд таксинд сууж тамирчдын хотхон руу явсан байна. Гэтэл замд нь бүлэг этгээдүүд машиныг нь зогсоож, бэлэн мөнгийг нь дээрэмджээ.

Азаар тамирчид гэмтэж бэртээгүй гэнэ. Хохирогчдын хэлснээр бүлэг этгээдүүд галт зэвсгээр зэвсэглэсэн байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.