Испани хожиж хэсгээсээ хоёроор гарлаа

Испани хожиж хэсгээсээ хоёроор гарлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын арав дахь өдөр сагсан бөмбөгийн хэсгийн сүүлийн тоглолтууд дууслаа

Эхний хоёр тоглолтодоо ялагдаад байсан Испани өнгөрсөн шөнө Аргентины шигшээтэй тоглолоо. Тоглолтын эхний үеэс л Испани тэргүүлсэн бөгөөд тоглолт Испаний давамгайлал дор болж 92-73 харьцаагаар хожиж хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд францын багтай тоглохоор боллоо. Харин хожигдсон Аргентены шигшээ хэсгээс 4-өөр гарч Нэгдсэн улсын шигшээтэй хасагдах шатанд тоглоно. 

Харин Б хэсгийг тэргүүлсэн Хорват Сербийн багтай тоглох  бол Австрали Латив багууд хоорондоо тоглохоор болжээ.

Тус тоглолтод Руди Фернандес 23 оноо, Пау Газол 19 оноог тус тус авч багаа хожилд хүргэсэн бол эсрэг багаас Николас Лапровиттола 21 оноо, Ману Жинобли 16 оноог тус тус авчээ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.