Агуэро гурван тоглолтоор бандуулж магадгүй нь

Агуэро гурван тоглолтоор бандуулж магадгүй нь
Английн премьер лигийн гуравдугаар тойргийн хүрээнд “Манчестер Сити” талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтын үеэр “Сити”-гийн довтлогч Сержио Агуэро “Вест Хэм”-ийн хамгаалагч Уинстон Ридийг тохиолдсон. Тэгвэл энэхүү үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбоо хянаж үзээд санаатай тохиолдож, спортын бус авир гаргасан гэж үзжээ.
 
Тиймээс холбооны зүгээс Агуэрог Английн цагаар лхагва гарагийн 18:00 цагаас өмнө хариулт тайлбараа өгөхийг шаардсан аж. Хэрвээ түүний энэхүү үйлдлийг буруутайд тооцвол гурван тоглолтоор торгож магадгүй байгаа юм. “Сити” 4, 5, 6 дугаар тойрогт “Манчестер Юнайтед”, “Борнмут”, “Сток Сити”-тэй учраа таарах бөгөөд Агуэро эдгийг тоглолтыг өнжих болох нь.  
 
Одоогоор тэрбээр бага зэргийн бэртэлтэй байгаа учраас эмчилгээ хийгэж байгаа аж. Тиймдээ ч Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Уругвай, Венесуэлийн эсрэг тоглолтод оролцож чадахааргүй болсон байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.