Манчестер Сити клуб Боруссияг хожиж Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа

Манчестер Сити клуб Боруссияг хожиж Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн найман багийн сүүлийн дөрвөн багийн хоёр хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Германы Боруссия​ Дортмунд талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглож 1-2 харьцаагаар Сити хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-4 харьцаатай болж Сити шөвгийн дөрөвт шалгарлаа. Шөвгийн дөрөвт Английн баг Францын Пари Сен Жерментэй тоглохоор болжээ.

Тус тоглолтод Дортмундаас 15 дахь минутад Беллингем оруулж тоглолтын нийлбэр дүнг төхүүлсэн ч хоёрдугаар үеийн 55 минутад Марез торгуулийн цохилтоос 75 минутад Фоден гоолджээ.

Шөвгийн наймын тоглолтууд

Шөвгийн наймын тоглолтууд

Челси /Англи/ 0-1 Порто /Итали/ нийлбэр дүнгээр 2-1 Челси хожсон

Пари Сен Жермен /Франц/ 0-1 Бавария Мюнхен /Герман/ нийлбэр дүнгээр 3-3 ПСЖ хожсон

Боруссия​ Дортмунд /Герман/ 1 - 2 Манчестер Сити /Англинийлбэр дүнгээр 2-4 Сити хожсон

Ливерпүүл /Англи/ 0 - 0 Реал Мадрид /Испани/ нийлбэр дүнгээр 1-3 Реал хожсон

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.