Сиксерс дөрөв дараалсан ялалт байгууллаа

Сиксерс дөрөв дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Филадельфи 76 талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож эцсийн мөчид 103-106 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар дөрөв дараалсан хожлыг байгуулж улирлыг 39 хожил, 17 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Клипперс 39 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн 3 дээр бичигдэж байна.

Тус тоглолт Жоэл Эмбийд 36 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Коркмаз 18 оноо, Бэн Симмонс 12 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 37 оноо, 9самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Паттерсон 18 оноог сэлгээнээс авчээ.

Бусад тоглолтууд

Юта Жазз 119 : 111 Индиана Пэйсэрс
Филадельфи 76 106 : 103 Лос Анжелес Клипперс 
Детройт Пистонс 110 : 104 Оклахома-Сити Тандер
Вашингтон Уйзардс 117 : 115 Нью Орлеан Паликанс /нэмэлт цаг/
Торонто Репторс 113 : 102 Орландо Межик
Брүклин Нетс 130 : 115 Шарлотт Хорнетс
Хьюстон Рокетс 99 : 128 Денвер Наггетс
Чикаго Буллз 115 : 126 Мемфис Гриззлис
Миннесота Тембэруолвз 119 : 111 Майами Хит
Сан-Антонио Спөрс 106 : 107 Портленд Трэйл Блэйзэрс
Даллас Мавирекс 109 : 117 Нью-Йорк Никс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.