Брүүклин Нетс өнөөдөр хожсоноор плэйоффт орох эрхээ авлаа

Брүүклин Нетс өнөөдөр хожсоноор плэйоффт орох эрхээ авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Брүүклин Нетс баг өнөөдөр Торонто Репторсын талбайд зочлон тоглож эцсийн мөчид 116-103 харьцаагаар хожлоо. Улмаар плэйоффт орох эрхээ авч байгаа бөгөөд улирлыг 42 хожил, 20 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байна. Харин талбайн эзэн баг 26 хожил, 36 хожигдолтой болж дорнод бүсийн 12-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кэвин Дурант 17 оноо, 10 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жефф Грин 20 оноо, Кари Ирвинг 9, Жой Харрис 16, Шамет 14, сэлгээнээс Блейк Гриффин 17, Майк Жеймс 11, Тэйлэр Жонсон 10 оноог авчээ. Эсрэг багаас Кайл Ловри 24 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн Аннуноби 21 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Бостон Селтикс 115 : 119 Оклахома-Сити Тандер 
Шарлотт Хорнетс 104 : 114 Милуоки Багс
Индиана Пэйсэрс 112 : 133 Портленд Трэйл Блэйзэрс 
Торонто Репторс 103 : 116 Брүүклин Нетс
Хьюстон Рокетс 107 : 114 Миннесота Тэмбэруолвз
Голден Стэйт Уорриорс 103 : 133 Даллас Мавирекс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.