Английн "Манчестер Юнайтед" болон "Ливерпүүл" клубийн тоглолтыг өмнө хөлбөмбөгийн хорхойтнууд "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэн рүү дайран орж тоглолтыг зогсоожээ. Тодруулбал, "Манчестер Юнайтед" клубийн эзэд болох Америкийн Глэйзерийн гэр бүлд дургүйцлээ илэрхийлэхээр "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэн рүү 200 орчим хөгжөөн дэмжигч дайран орсны дараа ийнхүү тоглолтыг эхлүүлээгүй байна. Мөн өнгөрсөн сард "Манчестер Юнайтед"-ийн эзэд Европын Супер Лигт нэгдэхийг оролдсон боловч хөгжөөн дэмжигчид дургүйцсэний улмаас больсон байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.