Милоуки Багс дорнод бүсийг тэргүүлж байсан Нетсийг хожлоо

Милоуки Багс дорнод бүсийг тэргүүлж байсан Нетсийг хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо.  Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож эцсийн мөчид 114-117 харьцаатайгаар Багс хожлоо. Улмаар улирлын 40 дэх хожлоо байгуулж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Нетс 43 хожил, 22 хожигдолтой дорнод бүсийн хоёр руу уналаа.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 49 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлтон 26 оноо, 11 самбар, 6 дамжуулалт, Жүри Холидэй 18 оноог авчээ. Эсрэг багаас Жеймс Харден гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Кэвин Дурант 42 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 20 оноо, 7 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд

Милуоки Багс 117 : 114 Брүүклин Нетс
Бостон Селтикс 119 : 129 Портленд Трэйл Блэйзэрс
Шарлотт Хорнетс 111 : 121 Майами Хит
Даллас Мавирекс 99 : 111 Сакраменто Кингс
Хьюстон Рокетс 97 : 122 Нью-Йорк Никс 
Сан-Антонио Спөрс 111 : 113 Филадельфи 76
Оклахома-Сити Тандер 120 : 123 Финикс Санс
Лос Анжелес Лейкерс 114 : 121 Торонто Репторс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.