Челси клуб аваргуудын лигийн аваргын төлөө 9 жилийн дараа шалгарч үлдлээ

Челси клуб аваргуудын лигийн аваргын төлөө 9 жилийн дараа шалгарч үлдлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн дөрвөнт үлдсэн багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Английн Челси талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид клубтэй тоглож 2-0 харьцаагаар Челси ялалт байгууллаа. Өмнөх тоглолтод эзэн хааны клубын талбайд болж 1-1 харьцаагаар тэнцсэн бөгөөд нийлбэр дүнгээр 3-1 харьцаагаар Челси клуб 9 жилийн дараа аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөөх шалгарчээ.

Тус тоглолтод 28 минутад Вернер салхийг нээсэн бол 85 минутад Пулишич дамжуулалтаар Маунт гоолдож эцсийн цэгийг тавьжээ. Ингээд аваргын төлөө Английн хоёр баг таарч тоглож байгаа бөгөөд Манчестер Сити анх удаагаа аваргын төлөө, Челси 9 жилийн аваргын төлөө шалгарч байна. Тус тоглолт тавдугаар сарын 29-нд болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.