Ч.Алтангэрэл цагийн төгсгөлд оноо алдаж ялагдлаа

Ч.Алтангэрэл цагийн төгсгөлд оноо алдаж ялагдлаа

Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.  97 кг-ын жинд БНСУ-ын бөхийг ялаад байсан ОУХМ Чинбатын Алтангэрэл 1/8 шигшээ барилдаанд Швейцарийн Самуэль Шеррертэй хүч үзэж 3:4-өөр тун харамсалтай ялагдав. Уг нь манай бөх 3:2-оор илүүрхэж яваад шүгэл дугарахтай зэрэгцэн хоёр оноо алдаж, өрсөлдөгчдөө ялалтаа туучихлаа. Ингэснээр 74, 86, 97 кг-ын бөхчүүд маань олимпийн эрхгүй үлдэж, ганцхан гавьяат тамирчин Э.Бэхбаяр барилдаанаа цааш үргэлжлүүлэхээр боллоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.