Лос Анжелес хотын хоёр багийн тоглолтод Клипперс илүүрхлээ

Лос Анжелес хотын хоёр багийн тоглолтод Клипперс илүүрхлээ

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес хотын хоёр багийн хооронд болж Клипперс 118-94 харьцаагаар хожлоо. Энэ жил хоёр баг гурван удаа таарч тоглосон бөгөөд бүгдэд нь Клипперс хожжээ. Улмаар 45 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 37 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолт Пол Жорж 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 15 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Зубач 14, Рожан Рондо, Казинс нар 11 оноог авчээ. Эсрэг багаас Кайл Кузма 25 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, Энтони Дэвис 4 оноог авч эхний үед гэмтэж тоглолтыг өнжжээ.

Бусад тоглолтууд

Шарлотт Хорнетс 99 : 120 Чикаго Буллз 
Даллас Мавирекс 113 : 109 Брүүклин Нетс
Торонто Репторс 129 : 131 Вашингтон Уйзардс
Детройт Пистонс 111 : 97 Мемфис Гриззлис
Индиана Пэйсэрс 133 : 126 Атланта Хаукс
Голден Стэйт Уйрриорс 118 : 97 Оклахома-Сити Тандер 
Лос Анжелес Клипперс 118 : 94 Лос Анжелес Лейкерс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.