Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүллээ
Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдрийн буюу сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Башёг тэргүүлж байсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар 12 даваа, гурван унаатай болж тэргүүлж байсан бөхчүүдийн даваа болон унаа тэнцжээ. Хоёр бөх дахин барилдаан хийсэн бөгөөд энэ удаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар дөрөв дэх удаагаа түрүүллээ. Мөн сүүлйин хоёр башё дараалж түрүүлсэн байна. Манай бусад бөхчүүд 
 
Ичиножо А.Ичинноров есөн даваа, зургаа унаатай,
 
Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай,
 
Чиёошома Г.Мөнхсайхан найм даваа, долоон унаатай,
 
Хошорюү С.Бямбасүрэн долоон даваа, найман унаатай,
 
Кирибаяама Б.Лхагвасүрэн зургаан даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.