Лос Анжелес Лейкэрс цувралын эхний ялагдлаа хүлээлээ

Лос Анжелес Лейкэрс цувралын эхний ялагдлаа хүлээлээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Өрнөд бүсийн хоёрдугаар байраар гарсан Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын эхний тоглолтоо хийж 90-99 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 27-ны өглөө Сансын талбайд болно.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр 34 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 21 оноо, 16 самбар, Крис Пол 7 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Леброн Жеймс  18 оноо, 7 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Деннис Шройдер 14, Энтони Дэвис 13 оноо, Андре Драммонд, Монтрез Харрел нар 12 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.