Нью-Иорк Никс эцсийн мөчид Атланта Хаукс багт хожигдлоо

Нью-Иорк Никс эцсийн мөчид Атланта Хаукс багт хожигдлоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Өрнөд бүсийн 4-өөр гарсан Нью-Иорк Никс талбайдаа Атланта Хаукс багтай тоглож эцсийн мөчид Трэй Янг шидэлтээр 107-105 харьцаагаар Хаукс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 32 оноо, 7 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Богдан Богданович 18 оноо, Жон Коллинс 12, сэлгээнээс Луй Уйллиамс 13 оноог тус тус авчээ. Эсрэг багаас сэлгээнээс Алекс Брүкс 27 оноогоор тэргүүлсэн бол Жульс Рендл 15 оноо, 12 самбар, Деррик Рөүз 17 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.