Э.Даваасүрэн гурван жил дараалан медаль хүртэв

Э.Даваасүрэн гурван жил дараалан медаль хүртэв

 Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Түүний жинд мөн таван бөх тойргоор барилдаж нутгийн Д.Цогзолмаа болон Лейла Муталимова нарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан ч Ксенья Бураковад 4:6-гаар, Алёна Стародубцевад 1:7-гоор ялагдснаар шагналын тавцанд зогсов. Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн гурван жил (2019 онд мөнгө, 2020 онд хүрэл медаль хүртэж байв) дараалан медаль хүртээд байна. Ийнхүү энэ жилийн Красноярскийн Гранприд манай эмэгтэй бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.