Финикс Санс өнгөрсөн жилийн аваргуудыг хожиж, дараагийн шатанд шалгарлаа

Финикс Санс өнгөрсөн жилийн аваргуудыг хожиж, дараагийн шатанд шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Финикс Санс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 113-100 харьцаагаар Санс хожлоо. Улмаар 4-2 харьцаагаар цувралыг тэргүүлж байгаа бөгөөд дараагийн шатанд Денвер Наггетс багтай тоглоно.

Тус тоглолтод Девин Бүүкер 47 оноо 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэй Краудер 18 оноо, 8 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис гараанд гарч тоглосон ч 5 минут тоглоод гэмтээд гарчээ. Тус багаас Леброн Жеймс 29 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Деннис Шройдер 20, КСП 19 оноог авчээ.

Өнөөдрийн бусад тоглолтууд

Денвер Наггетс 126-115 Портленд Трэйл Блэйзэрс /4-2 харьцаагаар Наггетс дараагийн шатанд шалгарсан/

Финикс Санс 113-100 Лос Анжелес Лейкэрс /4-2 харьцаагаар Санс дараагийн шатанд шалгарлаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.