Денвер Наггетс хожиж цувралыг 4-2 болгож хагас шигшээд шалгарлаа

Денвер Наггетс хожиж цувралыг 4-2 болгож хагас шигшээд шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Портленд Трэйл Блэйзэрс талбайдаа Денвер Наггетс багтай цувралын зургаа дахь тоглолтыг 126-115 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар цувралыг 4-2 харьцаагаар Наггетс илүүрхэж дараагийн шатанд шалгарсан бол тэдний хагас шигшээ учраа Лос Анжелес Лейкэрс болон Финикс Сансын цувралд 4 хожсонтой нь  тоглоно.

Тус тоглолтод Никола Ёокич 36 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 26 оноо, сэлгээнээс Монте Моррис 22 оноог авчээ. Эсрэг багаас Диман Лилард 28 оноо, 13 самбараас бөмбөг авсан бол СЖ Макколлум 21 оноог авчээ.

Өнөөдрийн бусад тоглолтууд

Денвер Наггетс 126-115 Портленд Трэйл Блэйзэрс /4-2 харьцаагаар Наггетс дараагийн шатанд шалгарсан/

Финикс Санс 113-98 Лос Анжелес Лейкэрс /4-2 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.