Ё.Басхүү ДАШТ-ээс анхны медалиа хүртлээ

Ё.Басхүү ДАШТ-ээс анхны медалиа хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.

"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.

Эрэгтэй 66 кг жинд ОУХМ Ё.Басхүү D хүрэл медалийн төлөө манай бөх Г.Хэрлэнг гуравдугаар тойрогт ялсан Казакстаны бөх Элдос Жумакановтой барилдах байсан ч өмнөх барилдаандаа гэмтэл авсан учраас барилдалгүй даваагаа өгчээ. Улмаар Ё.Басхүү энэ удаагийн ДАШТ-ээс хоёр хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүний өмнө нь өчигөдр барилдсан МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.

Тэрбээр эхний тойрогтоо Коста Рикагийн тамирчин Иан Санчо Чинчилатай барилдаж торгуулиар ялсан бол хоёрдугаар тойрогт Египетийн Мохамед Абделмавгуд базари үнэлгээгээр, гуравдугаар тойрогт Оросын тамирчин Мурад Чопановыг нэмэлт цагийн 50 секунтэд цэвэр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Японы Мурияаматай нэмэлт цагийн 2:00 минутад торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт Францын бөх Килиан Ле Блоучтай барилдаж нэмэлт цагийн 2:52 минутад базари үнэлгээ авч ялалт байгуулжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.