Г.Алтанабагана хүрэл медалийн төлөө барилдана

Г.Алтанабагана хүрэл медалийн төлөө барилдана
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий тав дахь өдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Эрэгтэй -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана дагах барилдаанд Мавритан Улсын бөх Реми Фюильттэй барилдаж базари үнэлгээгээр ялаалт байгуулж хүрэл медалийн төлөө барилдахаа боллоо. Хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчин Унгарын Кристиан Тоттой барилдана.
 
Тэрбээр эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийж цэвэр яллаа. Улмаар шөвгийн 32-т Чехийн Кламмерттэй барилдаж базари үнэлгээгээр ялалт байгуулж шөвгийн 16-д Бразилийн бөх Рафиэл Маседотой барилдаж нэмэлт цагийн 01:12 минутад торгуулиар ялалт байгууллаа. Хэсгийн аваргын төлөө А хэсгийг тэргүүлсэн Испаний бөх Николоз Шеразадишвилитэй барилдаж цэвэр ялагдаж дагах барилдаан хийсэн юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.