Хөл бөмбөгийн шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан 3-р шатанд өрсөлдөнө
Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан 3-р шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
2022 онд Катарт болох ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд тоглож байсан шигшээ баг хэсэгтээ таван багаас дөрөвдүгээр байр эзэлснээр ийнхүү дараагийн тэмцээнд тоглох эрхээ авлаа.
Манай шигшээ багтай харьцуулагдах байсан багууд өнгөрсөн шөнө оноо алдсан. Улмаар Азийн 24 баг 6 хэсэгт хуваагдан өрсөлдөх урьдчилсан гуравдугаар шатанд манай баг тоглоно. Хэсгийн дөрвөн багаас тэргүүлсэн хоёр улс 2023 онд болох Азийн АШТ-д оролцох юм.
Манай улс хэсэгтээ Киргиз, Мьянмарыг тус бүр нэг удаа хожин 6 оноотой болсон ба гоолын зөрүүгээр Мьянмар улсын дээр бичигджээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.