Эзэн хааны "Реал Мадрид" клуб Испаний ла лигт 34 дэх удаагаа түрүүллээ

Эзэн хааны

Испанийн Ла лигийн 38-р тойргийн буюу сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Өмнөх тойрогт хожиж түрүүлэх нь тодорхой болсон эзэн хааны "Реал Мадрид" клуб "Леганес"-ийн талбайд зочилж 2-2 харьцаагаар тэнцлээ. Улмаар 87 оноотойгоор Испаний ла лигт 34 дэх удаагаа түрүүллээ. 

Тус тоглолтод 9 дэх минутад Сержой Ромас салхийг нээсэн бол хариу гоолыг 46 минутад Брайн оруулжээ. Эзэн хааны клуб 52 минутад Асенсио гоолдож дахин тэргүүлж эхэлсэн ч 78 минутад Ассале тэнцээний гоолыг оруулжээ. 

Бусад тоглолтууд

Алавес 0 : 5 Барселона
Вальядолид 2 : 0 Бетис
Вильярреал 4 : 0 Эйбар
Гранада 4 : 0 Атлетик
Леганес 2 : 2 Реал Мадрид
Леванте 1 : 0 Хетафе
Осасуна 2 : 2 Мальорка
Севилья 1 : 0 Валенсия
Атлетико 1 : 1 Реал Сосьедад
Эспаньол 0 : 0 Сельта

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.